Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газраас “Хаппи Фловерс” ХХК-д шалгалт хийснээр тухайн компанийн буруугаас хүүхэд гэмтсэн хэмээн үзэж шаардлага хүргүүллээ.
Тодруулбал, “Хаппи Фловерс” ХХК-д холбогдуулан хүүхэд гэмтэж, бэртсэн гэх гурван гомдол, хөдөлмөрийн гэрээний дагуу цалин хөлсөө өгөөгүй гэх 10 гомдол ирсэн юм.
Тус байгууллагын ажилчидтай байгуулах гэрээ нь хуулийн шаардлага хангаагүй, Хөдөлмөрийн гэрээний эрх үүргийн хүрээнд ажилтны цалин хөлсийг тогтоосон хугацаанд олгоогүй, мөн хүүхэд гэмтэж, бэртсэн асуудал нь Хүүхэд хамгааллын тухай хуулийг зөрчсөн гэж үзлээ.
Мөн “Хаппи Фловерс” ХХК-ын "Компанийн үйл ажиллагааны чиглэл” гэх заалтад хүүхэд асрах үйлчилгээ эрхлэх талаар тусгах ёстой учраас компанийн дүрэмдээ өөрчлөлт оруулах. Хүүхэд асрах үйлчилгээ авч буй хэрэглэгчтэй байгуулах гэрээнд хүчирхийлэл, ёс зүйн талаарх асуудлыг тусгах шаардлага хүргүүлсэн байна.