Израилийн xийсэн агаарын цоxилтын улмаас 65 xүний амь үрэгдэв
АНУ-ын Өвчинд хяналт тавих, урьдчилан сэргийлэх төвөөс ерөнхийлөгчийн сонгуульд коронавирусийн халдвартай болон өөрийгөө тусгаарлаж буй хүмүүс халдвар хамгааллын дэглэм сахин саналаа биечлэн өгөх боломжтой гэж мэдээллээ.
Коронавирусийн халдвартай юм уу өөрийгөө тусгаарлаж буй хүмүүс бусдаас 180 сантиметрийн зай барьж, амны хаалт зүүж, саналаа өгөхийн өмнө болон дараа гараа угаах ёстой юм.
“Сонгогчид өвчтэй юм уу тусгаарлалтад байгаа эсэхээ үл харгалзан саналаа өгөх эрхтэй. Гэсэн хэдий ч нөхцөл байдлынхаа талаар сонгуулийн ажилтнуудад мэдэгдэж, өөрсдийн үзэг, амны алчуур, гар ариутгагчаа авчрах шаардлагатай” гэж Өвчинд хяналт тавих, урьдчилан сэргийлэх төв мэдээлжээ.