Эрүүл мэндийн яамнаас өнөөдөр (2020.11.03) нэмж нэг хүнээс коронавирусийн халдвар илэрсэн талаар мэдээллээ.
Монгол Улсад коронавирусийн халдварын нийт батлагдсан тохиолдол 350 болсон. Үүнээс 313 нь эдгэрсэн бол 37 хүн Халдварт өвчин судлалын үндэсний төв (ХӨСҮТ)-д эмчлүүлж буй.
ХӨСҮТ-д эмчлүүлж байгаа 32 хүний биеийн байдал хөнгөн, таван хүний биеийн байдал хүндэвтэр байгаа юм.
ЭМЯ "Covid-19" цар тахлын тархалтын талаар өдөр бүр мэдээлэл хийдэг байсан бол одоо зөвхөн Даваа, Лхагва, Баасан гаригт 11.00 цагаас мэдээллээ хийдэг болсон юм. Ташрамд дурдахад, Монгол Улсад коронавирусийн халдвар бүртгэгдсэн цагаас хойш өнөөдрийг хүртэл эрүүл мэндийн салбарынхан 90951 хүнд шинжилгээ хийсэн бол нийт 31815 хүн тусгаарлагджээ.