ОXУ-ын зүгээс Украин руу тив алгасаx Баллистик пуужин xарважээ
“Baby shark”дуу youtube орчинд хамгийн олон удаа үзсэн хандалт ихтэй дуу боллоо. Даваа гариг гэхэд энэ дууны хандалт 7 тэр бум гаруйд хүрсэн байна. Youtube хуудсанд энэ дууг 2016 онд байршуулсан юм. Энэ дуу нь “smart study”компанийн “PINKFONG” хүүхдийн дууны цувралын нэгээхэн хэсэг нь юм. Анхаарал татахуйц содон аялгуу, амархан цээжлэгдэх үг ая гээд олны анхаарлыг ихээр татсан энэ дуу яах аргагүй хүүхэд бүхний амандаа аялдаг дуртай дуу нь болж чадсан юм.
SmartStudy компанийн тэргүүн Ким Мин Сёк ярилцлагадаа “Бидний гаргасан дууг хүлээн авч сонссон бүх хүнд талархал илэрхийлж байна, Бид цаашдаа олон уран бүтээл гаргаж бүтээлүүдээ илүү их хөгжүүлэхийн тулд хичээж ажиллах болно” гэсэн юм.