Энэ оны эхний есөн сард улсын хэмжээнд бүх төрлийн тээврээр 39.9 сая тонн ачаа тээвэрлэжээ. Энэ нь өмнөх оны мөн үеэс 10.9 сая тонноор буюу 21.4 хувиар буурсан байна. Энд авто тээврээр тээсэн ачаа 12.6 (41.3 хувь) сая тонноор буурсан нь голлон нөлөөлжээ.
Төмөр замын тээврээр энэ оны эхний есөн сард 22.1 сая тонн ачаа тээвэрлэсэн нь өмнөх оны мөн үеэс 1.7 (8.1 хувь) сая тонноор өсжээ. Улмаар төмөр замын тээврийн орлого 9.5 хувиар өссөн байна.
Авто замын тээврээр 2020 оны эхний есөн сард 17.8 сая тонн ачаа, давхардсан тоогоор 98.0 сая хүн тээвэрлэсэн нь өмнөх оны мөн үеэс тээсэн ачаа 12.6 (41.3 хувь) сая тонн, зорчигчид 30.0 (23.4 хувь) сая хүнээр тус тус буурсан байна.
Агаарын тээврээр 2020 оны эхний есөн сард 1.9 мянган тонн ачаа тээвэрлэсэн нь өмнөх оны мөн үеэс 2.3 (54.8 хувь) мянган тонноор буурчээ.