Боловсрол, шинжлэх ухааны яамнаас 6 дахь жилдээ хэрэгжүүлж буй "Инженер,технологийн дээд боловсрол" төслийг “таны амжилт шийдвэр гаргахаас эхэлнэ” уриан дор 2 дахь жилдээ зохион байгуулж байна.
Энэхүү өдөрлөгийн зорилго нь
· Япон улсад Коосэн хөтөлбөрт суралцаж төгссөн 2 дахь Бакалаврын хамтарсан хөтөлбөрийн хос дипломтой анхны төгсөлтийн оюутнуудаа хүлээн авах
· Коосэн болон Бакалаврын хамтарсан хөтөлбөрийн төгсөгчдөө ажлын байранд зуучлах
· “Инженер,технологийн дээд боловсрол”төслийн үр дүнг олон нийтэд сурталчлан таниулах юм.
Өдөрлөгт төслийн хүрээнд Япон Улсад инженерийн чиглэлээр суралцаж 2020 оны 4 дүгээр сард сургуулиа төгсөж эх орондоо ирсэн Коосэн хөтөлбөрийн 23, Бакалаврын хамтарсан хөтөлбөрийн нийт 67 төгсөгч болон ШУТИС-ийн оюутнууд оролцлоо.
Өдөрлөгт барилга,инженер,мэдээллийн технологи,дэд бүтэц,архитектур,үйлдвэрлэлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг Монголын томоохон 30 гаруй аж ахуйн нэгж байгууллагууд оролцож төгсөгчид болон ШУТИС-д суралцаж буй оюутнуудтай ажлын ярилцлага хийж, сонгон хамтран ажиллах юм.
Арга хэмжээний үеэр М-Си-Эс Холдин ХХК болон Эс Пи Монгол ХХК-уудтай “Инженер технологийн дээд боловсрол төсөл” цаашид хамтран ажиллах санамж бичиг байгуулав. Өдөрлөгт Боловсрол,шинжлэх ухааны яамны Бодлого төлөвлөлтийн газрын дарга М.Батмагнай ,ЖАЙКА олон улсын байгууллага Улаанбаатар дахь төлөөлөгчийн газрын дарга Тамура Эрико Төслийн ахлах зөвлөх Т.Асаржаргалан болон Төслийн зохицуулагч Д.Намсрай нар оролцож оюутнуудын цаашдын ажилд амжилт хүслээ.