Танилц: Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаас гарсан шийдвэрүүд

УИХ-ын гишүүн асан Д.Дамба-Очирт холбогдох эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх хурал ӨЧИГДӨР боллоо.Шүүх хуралдаанд прокурор Ц.Гансүлд, шүүгдэгч Д.Дамба-Очир, түүний өмгөөлөгч Э.Ганхөлөг, Ш.Амарбаяр, Б.Гүнбилэг нар оролцсон юм.
Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс түүнийг нийтийн албанд томилогдох эрхийг 6 жил хүртэлх хугацаагаар хасаж, 3 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсэн юм. Энэхүү шийдвэрийг давж заалдах шатны шүүх хэвээр үлдээлээ.
Д.Дамба-Очирыг улс төрд нөлөө бүхий этгээд албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, өөртөө болон бусдад давуу байдал бий болгосон гэмт хэрэгт хамтран оролцсон гэм буруутайд тооцсон нь энэ юм.