/Гэрэл зургийг unread.today сайтаас авав/
Петровис группийн ТУЗ-ийн дарга, Шарк танк нэвтрүүлгийн шарк, бизнес эрхлэгч, баялаг бүтээгч Ж.Оюунгэрэл таалал төгслөө. Түүний гэр бүл, төрөл, төрөгсөд, хамтран ажиллагсад, ойр дотнын бүхэнд гүн эмгэнэл илэрхийлье.
Ж.Оюунгэрэл 1955 онд Улаанбаатар хотод төрсөн.1973 онд ОХУ-д нефтийн инженер-эдийн засагч мэргэжлээр суралцаж, 1979 оноос мэргэжлээрээ улсын байгууллагуудад ажиллаж эхэлсэн.1990-1992 онд Нефть импорт хангамжийн нэгтгэлийн ерөнхий захирал, 1992-1996 онд НИК ХХК-д ерөнхий захирлын албыг хашиж, 1996 оноос насан эцэс болтлоо “Петровис” ХХК-ний ТУЗ-ийн даргаар ажиллаж байв.
Нийгмийн өндөр идэвхтэй Ж.Оюунгэрэл агсан сүүлийн жилүүдэд технологи, боловсролын салбарт олон арван төсөл санаачилж, хөрөнгө оруулж, шинэ үеийн залуусаа дэмжиж ирсэн юм. Түүний санаачилсан томоохон төслүүдийг Улаанбаатар дахь Бритиш Сургууль, LendMN финтек апп гэх мэт олон жишээнээс харж болно.