Чикаго хотын Иллинойс мужид 32 настай хамгаалагч залууг эгч дүү охид хутгалсан хэрэг гарлаа.
Хамгаалагч залуу тэднийг дэлгүүрт орж ирэх үед гараа ариутгаж, маскаа зүү гэсэн шаардлага тавьжээ. Харин эгч дүүс хохирогчийг хэл амаар доромжилж, маргалдан улмаар маргаан даамжирч 21 настай Жессика Хилл хутга гарган хохирогчийн нуруу, хүзүү, гар зэрэгт 27 удаа хутгалсан байна. Түүний дүү Жейл Хилл хохирогчийн үснээс зулгааж дарж байсан гэж гэрч мэдүүлжээ.
Цагдаагийн байгууллагын мэдээлж байгаагаар хохирогчийн амь нас эрсдээгүй ч биеийн байдал нь хүнд байна гэв. Аллага үйлдэхээр завдсан эгч дүүг хэргийн газраас барьж нэгдүгээр зэргийн аллага үйлдэхээр завдсан хэргээр яллан хорьж байна гэжээ.
Тэдний дараагийн шүүх хурал 11 дүгээр сарын 4-нд товлогдсон ба одоогийн байдлаар эгч дүүсийг төлөөлж шүүх хуралд оролцох хүн тодорхойгүй байна.