АНУ-ын Реалити шоуны од Ким Кардашин 40 насныхаа төрсөн өдрийг дуулиан шуугиангүй тэмдэглэхийг хүслээ гэсэн тайлбартай зурагнуудаа Твиттэр хуудсандаа нийтэлсэн юм. Тэрээр төрсөн өдрөө хувийн арал дээрээ гэр бүл,найз нөхдийнхөө хүрээнд тэмдэглэн өнгөрөөсөн хэдий ч түүний цахим орчинд нийтэлсэн зураг доор дагагчид нь шүүмжилсэн сэтгэгдэл олон үлдээлээ.
“Баячууд хувийн арал дээрээ төрсөн өдрөө юу ч болоогүй юм шиг тэмдэглэж байхад, жирийн хүмүүс хөл хорионоос болоод талархлын баяр,зул сарын баяраа тэмдэглэж чадахгүй байна”
“Британийн хөгжимчин Петер Фрамптон цар тахлын хүнд үед хүмүүсийн ингэж нөлөөлөх нь мэдрэмжгүй үйлдэл юм. Хүмүүс хувийн арал биш хоол хүнс гэх мэт зүйлд санаа зовж байна” гэх мэтчилэн сэтгэгдэл үлдээсэн явдлаас харахад олон хүмүүс цар тахлын үеэр хөл хорионд бухимдаж байгаа бололтой.