Н.Номтойбаяр: Ц.Даваасүрэн төсвийн байнгын xорооны дарга xэвээр байвал өөрчлөлт гараxгүй
Уул уурхай хүнд үйлдвэрийн сайд /УУХҮ/ Г.Ёндон “Монголросцветмет” нэгдлийн Үйлдвэр эрхэлсэн дэд захирлаар ажиллаж байхдаа хоёр хүүхдийнхээ сургалтын төлбөр болох 10 сая төгрөгийг байгууллагаар төлүүлсэн тухай баримт ШИЛЭН ДАНСАН дээр буй.
УУХҮ-ийн сайдын тухайд, өмнө нь тухайн компаниас урамшуулал авсан учир байгууллагаар төлүүлсэн сургалтын төлбөрийг буцаан төлүүлэхээр болжээ.
Үүнтэй холбоотой Ерөнхий сайд У.Хүрэлсүх төрийн өмчит байгууллагууд цаашид төсвөөс давсан цалин хангамж эдлэх ёсгүйг анхааруулсан юм. Энэ асуудлуудыг цэгцлэх хугацаат үүргийг Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын дарга Б.Цэнгэлд өгсөн байна.