Байдены заxиргaa бүрэн эрxийнxээ xугацаанд Украины өрийг тэглэxийг эрмэлзэж байна
Дуучин Жон Лежендын гэргий Америкийн Топ модель Крисси Тейген амьгүй төрсөн хүүхдийнхээ араас гашуудан уйлж байгаа зургаа инстаграмм хуудсандаа нийтэлснээс шуугиан дэгдсэн юм.
Түүний дагагчид нь түүнд гашуудаж байгаагаа илэрхийлж олон сэтгэгдэл илгээсэн ч зарим нэг дагагчид нь түүнийг шүүмжилсэн юм . Тэрээр үүнийг тайлбарлахдаа “Үр хүүхдээ алдах маш хэцүү байсан. Би энэ мөчийг үргэлж санаж явахын тулд нөхрөөсөө зураг дарахыг гуйсан, түүнд хэцүү байсан ч үүнийг зөвшөөрсөн. Энэ явдал амьдралд минь тохиолдсон чухал дурсамжуудын нэг учир бусдын юу гэж бодох надад хамаагүй" гэж цахим хуудсандаа нийтэлжээ.