Зогсоолын хүрэлцээ хангалтгүй байгаа тул нийслэл хотод иргэд ажлаа амжуулахын тулд аль нэг байгууллагын гадна машинаа байрлуулах зогсоол олно гэдэг нүдний гэм болсон. Бүр аргагүйд хүрвэл машинаа ачуулахгүйн тулд минутаар төлбөр нь тооцогдох зогсоолд машинаа тавиад яаруу сандруу ажлаа амжуулна. Энэ бол жолооч нарын нийтлэг төрх юм. Замын түгжрэлийг бууруулах үүднээс замын нэгдүгээр эгнээнд тавьсан автомашиныг ачиж, журамлах ажил олон жил дамжин үргэлжилж байна.
Энэ талаар зам тээврийн албаны хэлтсийн дарга Э. Энхболд, “Иргэд замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн үйлдлээ их зөвтгөдөг. Тээврийн хэрэгслийг зөөж шилжүүлээд байгаагийн гол зорилго нь замын хөдөлгөөний түгжрэл саадыг бууруулах, замын хөдөлгөөний дүрмийн хэрэгжилтийг хангах юм. Таны эрх бусдын эрхээр хязгаарлагддаг гэдгийг иргэд маань мэдэх ёстой. Гэтэл нэгэнт зогсоол байхгүй юм чинь гээд буруу газар машинаа байрлуулчихдаг. Энэ хувиа хичээсэн байдлаасаа болоод тээврийн хэрэгслээ ачуулаад түүндээ бухимдах тохиолдол их байдаг” гэв.
Мөн тэрээр, дүрмээ биелүүлж нэгэндээ төвөг удахгүй замын хөдөлгөөнд оролцохыг уриаллаа.