НҮБ-ын хийсэн судалгаагаар Япон улсаас олон тооны хуучин машин импортолдог орны жагсаалтад Монгол улс нэгдүгээрт орсон байна. Манай улсад зам тээврийн албаны бүртгэлд орсон нэг сая гаруй тээврийн хэрэгслийн 80 хувь нь гадны орноос импортоор оруулсан хуучин машин байгаа юм. Эдгээр хуучин машинууд агаарын бохирдолд сөрөг нөлөө үзүүлэх гол хүчин зүйл болдог талаар Зам тээврийн албаны хэлтсийн дарга Э. Энхболд мэдээллээ.
Тэрээр, “Эдэлгээнд орсон машин хуучраад ирэхээр бензин тослох материал их зарцуулдаг. Төдий чинээгээр байгаль, экологийн байдалд хортой нөлөө үзүүлэх нь ихэсдэг. Мөн хуучин машиныг хэрэглэх нь иргэдийн эдийн засагт хүндээр нөлөөлөх талтай юм. Тиймээс аль болох хуучин машиныг хэрэглээнд нэвтрүүлэхгүй байх үүднээс гаалийн албан татвар өндөр байх хэрэгтэй” гэв.
Ташрамд, стандартын шаардлагад нийцэхгүй сэлбэг техникийн хэрэгслийг улсын хилээр нэвтрүүлэхийг хориглодог. Түүнчлэн импортын хуучин машины эдэлгээний жилээс хамаарч гаалийн онцгой албан татварын үнийн дүн ялгаатай байдаг аж.
дэлгэрэнгүй видео мэдээнээс үзнэ үү.