Н.Номтойбаяр: Ц.Даваасүрэн төсвийн байнгын xорооны дарга xэвээр байвал өөрчлөлт гараxгүй
БСШУСЯ-ны "ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН БОДЛОГЫН ГАЗРЫН ДАРГА" Т.НЯМ-ОЧИР Halloween буюу Сүнсний баярыг ерөнхий боловсролын сургуулиудад тэмдэглэхийг хориглосон тушаал гаргалаа.
Энэхүү тушаал дээр “Монгол улсад хүчин төгөлдөр мөрдөгдөж буй “Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай” хуулийн 4,5 дугаар зүйлд “Нийтээр тэмдэглэх баярын өдөр” болон “Нийтээр тэмдэглэх тэмдэглэлт өдөр”-ийн нэр,сар өдрийг хуульчилсан байна. Халловен буюу сүнсний баяр нь энэхүү жагсаалтад тусгагдаагүй. Иймээс бүх ерөнхий боловсролын сургуулиуд энэхүү тушаалыг дагаж мөрдөхийг сануулж байна гэжээ.