Орчин үеийн завгүй амьдралын хэв маягаас үүдэн хувь хүнээс хамгийн их шаардагддаг чадварыг “тогтмол суралцах чадвар” хэмээн онцолжээ. Тэгвэл тогтмол суралцах хүсэл эрмэлзэлтэй хэн бүхэнд бэлэг мэт санагдах нэгэн шийдэл бол аудио ном юм.
Аудио ном сонссоноор бид дээрх цаг хугацааг мэдэхэд зарцуулж, үр өгөөжтэй ашиглаж чадахаас гадна тухайн хүний анхаарал номын үйл явдал, утга санаанд чиглэснээр орчноос авах таагүй мэдрэмжүүдэд төвлөрөх нь бага байдаг ажээ. Мөн олон хуудастай цаасан номыг агуулж явахад заавал дундаж болон түүнээс том цүнх хэрэг болдог бол аудио болон цахим номын хувьд бүхэл бүтэн номын санг гар утсандаа багтаагаад, халаасандаа авч явах боломжтой юм. Энэ мэт маш олон асуудлыг хялбарчилж, тархи тэжээх трэнд шийдэл Монголд ч бас аль хэдийнээ нэвтэрчээ.
Өмнө нь сонсдог ном манай улсад хэд хэд хийгдэж байсан боловч CD хувилбараар гарч байсан нь хэрэглэгчдэд төдийлөн хүрч чадаагүй юм. Хаанаас, хэрхэн худалдаж авах нь тодорхойгүй, түүнчлэн хүн бүрд CD тоглуулагч байхгүй учраас энэ нь тийм ч сайн шийдэл болж чадаагүй билээ. Гэвч манай орны аудио номын салбар тийм ч хурдан бууж өгөхийг хүссэнгүй. Mplus компани урьд өмнө нь цахим уншдаг номын үйлчилгээг үзүүлдэг байсан бол үйл ажиллагаагаа улам өргөтгөн, монгол хэрэглэгчдэд номыг цахимаар сонсох үүдийг нээн, бидний дээр дурдсан давуу талуудыг эдлэх боломжийг олгож эхэлсэн байна. 2019 оны эцсийн байдлаар дэлхийн аудио номын зах зээл 2.67 тэрбум ам.доллараар хэмжигдэж байсан бөгөөд 2027 оныг хүртэл уг үзүүлэлт нь жил тутам 24.4 хувиар өсөх хандлагатай байна. Аудио номын дэлхийн зах зээл ийнхүү хурдацтай хөгжихөөс гадна цаас болон усны хэрэглээг мэдэгдэхүйц хэмжээнд багасган, байгаль орчинд ээлтэй нөхцөлийг бүрдүүлж буй бизнесийн төрөл хэмээн хүлээн зөвшөөрөгдөж байна. Монгол улс ч бас энэхүү хурдацтай өсөж буй зах зээлийн нэгэн тоглогч болж, эдийн засгийн болон байгаль орчны тогтвортой хөгжилд хөтлөгдөж байгаагийн тод илрэл нь Mplus аппликэйшн ба тэдний хөрвүүлсэн “Ногоон нүдэн лам” аудио ном байлаа.
Монголд борлуулалтаараа тэргүүлэн, шилдэг хэмээх тодотгол байр сууриа удаан хугацаанд хадгалж буй Ц.Оюунгэрэл, Жеффри Л.Фолт нарын “Ногоон нүдэн лам” бүтээлийг Мplus аппликейшны хамт олон албан ёсны эрхтэйгээр аудио хэлбэрт хөрвүүлжээ. Чингэхдээ Б.Дархансүх зохиолыг уншиж, уртыг дууг Б.Цэрэндагва дуулан, найруулгыг Д.Баярнэмэх нар хийснээс гадна Н.Жанцанноровын “Хутагтын сахиус” бүтээлээс албан ёсны эрхтэйгээр ашиглан бүтээлийг улам баяжуулжээ.
“Ногоон нүдэн лам” бүтээлийг хэвлэмэл хэлбэрээр уншихад уншигч хэдэн өдрийг зарцуулах бол аудио хэлбэрээр сонсоход ердөө 21 цаг 13 минутыг зарцуулах юм. Энэхүү аудио ном 2020 оны 10-р сарын 19-нд уншигч, сонсогчдын хүртээл болсон ба тухайн долоо хоногтоо Mplus аппликэйшний борлуулалтын орлого ердийн долоо хоногийнхоос дор хаяж 6 дахин өссөн үзүүлэлттэй байгаа бөгөөд YouTube дээрх туршилтын хэсэг нь 5 хоногийн хугацаанд 49000 гаруй хандалттай байсан нь аудио ном бол монгол уншигчдын хамгийн их хүсэн хүлээж байсан зүйл гэдгийг илтгэх хангалттай үзүүлэлт юм.
Одоогоор Мplus-ын санд 100 гаруй ном аудио хэлбэрээр байрлаж байгаа бөгөөд 97000 гаруй удаа татаж сонссон байна. Мөн түүнчлэн Mplus-ын баг хамт олон цаашид монгол хэл дээрх аудио номыг санг цогцлоож, Ц.Оюунгэрэл зохиолчийн “Жаран цагаан хонь”, Л.Түдэв гуайн “Хорвоотой танилцсан түүх”, “Оройгүй сүм” зэрэг бүтээлүүд, мөн зохиолч Патрик Зюскиндийн дэлхийн 50 гаруй хэлнээ орчуулагдан, 30 гаруй сая хувь хэвлэгдсэн “Сүрчиг” романыг аудио хэлбэрээр энэ ондоо багтаан олны хүртээл болгохоор ажиллаж байгаа юм байна.