АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд Бүгд Найрамдах намаас Доналд Трамп Ардчилсан намаас Жо Байден нар нэр дэвшиж байгаа юм. Тэдний сүүлийн шатны хэлэлцүүлгийн үеэр дараах найман асуудлыг хөндлөө.
· Коронавирус
· Байгаль орчин,Уур амьсгалын өөрчлөлт
· Эдийн засаг
· Эрүүл мэнд
· Гадаад бодлого
· Арьс өнгөний үзэл
· Зэвсэгт хүчин
· Шүүх
Үүнээс онцолбол:
Коронавирус
Доналд Трамп: Энэ нэгдүгээр сарын сүүлчээр коронавирусийн эсрэг ажлын хэсэг байгуулсан. Энэ байгууллага нь улсын аюулгүй байдалд төвлөрч ажиллаж байгаа. Мөн нэн түрүүнд коронавирусийн вакцин гаргах болон,эмчилгээг сайжруулах тал дээр 10 тэрбумын санхүүжилттэй төслүүдийг эхлүүлээд ажиллаж байгаа.
Жо Байден: Муж бүрд дор хаяж 10 туршилтын төв байгуулж хүн бүрийг үнэгүй коронавирусийн шинжилгээнд хамруулахыг дэмжиж ажиллана. Мөн үндэсний маск хөтөлбөрийг дэмжиж ажиллана.
Байгаль, цаг уур
Доналд трамп: Газрын тос, байгалийн хийн олборлолтыг нэмэгдүүлэх мөн цаашлаад нөхөн сэргээх үйл ажиллагааг идэвхжүүлэх зорилгыг баримталж байна. АНУ Парисын уур амьсгалын гэрээнээс албан ёсоор гарна.
Жо Байден: Парисын уур амьсгалын гэрээ хэлэлцээрт нэн даруй буцаж элсэнэ. АНУ-ыг 2050 он гэхэд ямар ч бохирдолгүй энергийн ялгаруулалттай болгохыг хүсэж байна. Мөн олон нийтийн өмчийн газруудаар газрын тос, байгалийн хий олборлолтыг зогсоож шинэ түрээсийн ажлуудыг цуцлахыг санал болгож байгаа. Мөн түүнчлэн ногоон эрчим хүчний салбарт зориулах хоёр сая долларын хөрөнгө оруулалтыг цуцлахыг дэмжинэ.
Эдийн засаг
Доналд Трамп: 10 сая ажлын байр,нэг сая жижиг дунд бизнесийг шинээр бий болгоно гэж амласан. Орлогын албан татвараа бууруулж ,ажлын байрыг олноор нь бий болгох зорилгоор татварын хөнгөлөлт үзүүлж урамшуулна.
Жо Байден: Төрийн үйлчилгээнд хөрөнгө оруулахын тулд өндөр орлоготой хүмүүсийн татварыг нэмэгдүүлнэ. Гэхдээ энэ нь зөвхөн 400,000 доллароос дээш орлоготой хүмүүст хамаарна гэж хэлэв. Тэрээр хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 7.25 фунтээс 11.5 хүртэл нэмэхийг дэмжив.