УИХ-ын гишүүн Н.Учрал өнөөдөр нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн сургууль, цэцэрлэгүүдэд нэн шаардлагатай тоног төхөөрөмжүүдийг гардуулан өглөө.
Нэг тэрбум төгрөгийн улсын төсвийн хөрөнгө оруулалттай, тоног төхөөрөмжийг долоон сургууль, найман цэцэрлэгт гардуулсан юм. Энэхүү ажлыг хийснээр, боловсролын салбар дахь "цахим шилжилт"-ийг хийж хэрэгжүүлэхэд нэг алхам ойртож байгаа хэрэг хэмээн тэрээр үзлээ.
Тэрээр уг ажлыг өөрийн сонгогдсон Сонгинохайрхан дүүргээс эхлүүлж байгаа. Цаашлаад нийслэлийн бусад дүүргүүд болон 21 аймагт хэрэгжүүлэхээр төлөвлөн ажиллаж байна. Н.Учралын хувьд энэ жилийн УИХ-ын сонгуулиас хойш хугацаанд “Дижитал Сонгинохайрхан” болон “Оюунлаг Сонгинохайрхан” санаачилгуудыг өөрийн тойрогт эхлүүлээд байгаа юм. Энэ хүрээнд боловсролын цахим шилжилтээс гадна СХД-ийн цэцэрлэгүүдэд Монголын Оюун Ухааны Академийн “Спорт өрөлт”-ийн хөтөлбөрийг албан ёсоор нэвтрүүлэх бэлтгэл ажлыг хангаад байгаа аж.