Энэ сарын 23-нд Польшийн Ерөнхийлөгч Анджей Дуда коронавирусийн халдвар авсан нь шинжилгээний явцад илэрлээ.
Тэрээр “Миний биед халдварын ямар ч шинж тэмдэг илрээгүй боловч шинжилгээний дүн бүх зүйлийг тодорхой болголоо. Одоогоор биеийн байдал маань сайн байна. Ирэх өдрүүдэд өөрийгөө тусгаарлан ажил үүргээ алсаас гүйцэтгэнэ” гэж “Twitter” хуудсандаа бичжээ.
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп, Их Британийн Ерөнхий сайд Борис Жонсон тэргүүтэй “COVID-19”-ийн халдвар авсан дэлхийн удирдагчдын жагсаалтад А.Дуда ийнхүү нэмэгдлээ.
Польшт сүүлийн үед халдвар авсан хүний тоо огцом нэмэгдэх болсон. Баасан гарагт халдварын 13600 тохиолдол шинээр илэрсэн нь цар тахал дэгдсэнээс хойш өдөрт бүртгэгдсэн хамгийн өндөр үзүүлэлт болжээ.