Н.Номтойбаяр: Ц.Даваасүрэн төсвийн байнгын xорооны дарга xэвээр байвал өөрчлөлт гараxгүй
Энэ сарын 25-нд аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн нэмэлт санал хураалт боллоо.
Нэмэлт санал хураалтыг хамгийн олон санал авсан нэр дэвшигчдийн саналын тоо тэнцсэн тохиолдолд зохион байгуулдаг. Энэ дагуу 19 аймгийн 61 хэсэг болон Налайх дүүргийн 2 хэсэгт зохион байгуулсан юм.
Нэмэлт санал хураалтад эхний санал хураалтад оролцоогүй, сонгогчдын нэрийн жагсаалтад бүртгэгдсэн сонгогч оролцож, саналаа өгдөг. Уг саналыг эхний санал хураалтад оролцсон сонгогчдын ирц, саналын тоон дээр нэмж тооцон, тухайн тойргийн санал хураалтын дүнг гаргаж, олон нийтэд танилцуулах хуулийн заалттай юм. Энэ дагуу шат шатны сонгуулийн хороод сонгуулийн дүнг өнөөдөр олон нийтэд танилцуулна.