Манай энэ удаагийн "ТЭР" буланд “37-р точка” УСК-ны Солонгоогийн дүрээр олонд танигдсан жүжигчин Ц. Номин оролцлоо.
Оюутан байх үеэсээ кино урлагт хүч үзэж, дүр бүтээж явсан тэрээр сурч байх хугацаандаа л мэргэжилдээ дурласан тухай хуучилсан юм.
Хүн санаж явахад бүтдэг л юм билээ хэмээн ярьж суусан тэрээр охиноо төрүүлчхээд хэсэг гэртээ суухдаа заавал Фантастик продакшны кинонд дүр бүтээнэ гэх зорилго тавьж байжээ.
Хөгжилтэй хөхиүн инээднийхээ ард хүнд бэрх бүхнийг ганцаараа шийднэ гэх эрмэг бодлыг тээж явдаг залуу жүжигчин бусдад зовлонгоо тоочиж явахыг хүсдэггүй талаараа мөн хүүрнэж байв.
Ээж болон охиныхоо тухай дурсах тоолондоо хоолой нь зангирч байсан тэрээр, "Би ээжийнхээ хувьд маш муу охин" хэмээн ярьж нэвтрүүлгийн үеэр ээжээсээ уучлалт гуйсан юм.
Тэрээр, "Жүжигчин хүнийг сайн, муу хэл ам дагаж л байдаг. Энэ миний сонгосон зам. Надад гомдоллох эрх байхгүй" хэмээв.
Мөн түүний "Төлөөс" кинонд дүр бүтээсэн явдал нь жүжигчний хувьд ур чадвараа нэг алхмаар ахиулсан явдал болжээ.
Дэлгэрэнгүйг видео нэвтрүүлгээс үзнэ үү.