Ардын хувьсгалын 99 жилийн ойн их баяр наадамд шөвгөрсөн 16 бөхийг допингийн шинжилгээнд хамруулахад үзүүр бөх Н.Батсуурь, зургаа давсан Р.Пүрэвдагва, улсын харцага цол хүртсэн Б.Бат-Орших нар хориотой бодис хэрэглэсэн нь тогтоогдсон билээ.
Допингийн төрлийн бодис хэрэглэсэн Н.Батсуурь, Р.Пүрэвдагва нарын чимгийг хурааж, Б.Бат-Оршихын улсын харцага цолыг хураах шийдвэр гарчээ. Мөн тэдний барилдах эрхийг 11 сараар хасахаар болсон байна.
Ингэснээр баяр наадмын тухай хуулийн дагуу допинг хэрэглэсэн нь тогтоогдсон Н.Батсуурьт өвдөг шороодсон Б.Суманчулуун улсын начин, Ц.Мөнхбаяр улсын харцага, Ц.Одбаяр улсын заан, М.Бадарч улсын гарьд цол хүртэхээр болж байна.
Мөн допинг хэрэглэсэн Р.Пүрэвдагвад унасан Б.Эрдэнэхүү улсын өсөх идэр начин, Ш.Пүрэвгарьд улсын харцага цол хүртэхээр болж байгаа юм.
Харин Б.Бат-Оршиход өвдөг шороодсон Ц.Сандагдорж улсын начин, Б.Орхонбаяр улсын өсөх идэр начин цол тус тус хүртэх юм