Польшийн үндсэн хуулийн шүүх үр хөндөлтийг эсэргүүцсэн шийдвэр гаргажээ. Засаж боломгүй гажиг эсвэл ургийн амь насанд халтай эдгэршгүй өвчин илэрсэн тохиолдолд жирэмслэлтийг зогсоохыг зөвшөөрсөн хуулийн зүйл заалтуудыг Үндсэн хуульд нийцэхгүй гэж шүүгчид үзлээ.
Энэ талаар Польш улсын хуульч Магдалена Кожеква-Калишук, “Хүүхэдтэй болох эсэх талаарх шийдвэрийг цаашид гарах үр дагавар дээрээс нь үндэслэн ураг бий болохоос өмнө гаргах хэрэгтэй. Хөгжлийн бэрхшээлтэй тахир дутуу хүүхэд гарч болзошгүй гэсэн сэжгээр хүүхдийн амийг хөнөөнө гэдэг үндсэн хуульд нийцэхгүй” гэв.
Өнгөрсөн онд үр хөндөлт хийлгэсэн тохиолдлуудын 98 хувь нь энэ зүйл заалтан дээр үндэслэсэн байна.
Харин Үндсэн хуулийн шүүх ийм шийдвэр гаргасан нь Польшид далд үр хөндөлтийг улам бүр нэмэгдүүлж, олон мянган эмэгтэй хууль бус үр хөндөлтийн хохирогч болох үр дагаврыг бий болгоно гэж Хууль тогтоомжийг чангатгахыг эсэргүүцсэн идэвхтнүүд, хүний эрхийг хамгаалагчид үзэж буй юм.
эх сурвалж: https://www.bbc.com/news/world-europe-54642108