1992 онд Монгол улс үндсэн хуультай болж, энэ хуулиар олон зүйлийн эрх, үүрэг, хэм хэмжээг зааглаж өгсний дотор Ерөнхий сайдынх ч бий. Харин Ерөнхий сайд У.Хүрэлсүх 2017 онд ажлаа авснаас жилийн дараа “Миний хүч хүрэхгүй зүйл байна, надад давж чадахгүй зүйл байна. Тийм учраас та бид үндсэн хуулиа өөрчлөх ёстой юм билээ. Монгол улсын Ерөнхийлөгч, Ерөнхий сайд хоёр нь шүдгүй арслан аятай л байгаа. Архираад л байдаг” хэмээн чуулганы танхимаас хэлж байв. Ингэж хэлснээс хойш нэг жилийн дараа нам нь олонх байх үед үндсэн хуулийг өөрчилж, тэр ШҮДТЭЙ АРСЛАН болж чадсан. Тэр шүдтэй арслан болоод 150 дахь өдөр нь өнөөдөр тохиож байна. Өөрөөр хэлбэл У.Хүрэлсүх 1992 оноос хойших үе үеийн Ерөнхий сайд нараас хамгийн “хүчтэй”, шинэ үндсэн хуультай болсноос хойших анхны Ерөнхий сайд юм.
Гэтэл тэр энэ хугацаанд нэг ч удаа нэг ч сэтгүүлчийн асуултад хариулаагүй. Харин эвлүүлсэн, тавилттай, найруулгатай мэдээллийн хөтөлбөрөө, хүн загнаж байгаа бичлэгээ бүх телевиз, сувгаар цацсаар байна. Өөрөөр хэлбэл мэдээлэл өгөх биш пропоганда хийв. Тархи угаалт гэж хэлж байгаагийн учир нь өөрсдийн багаар бэлдүүлсэн, өөрийн хэлэхийг хүссэн зүйлээ л олон нийтэд үзүүлж байна.
Тиймээс ӨРӨГ.МН, ЗАРИГ.МН сайтын редакциуд нэгдэн танаас асуулт асуух ХҮСЭЛТИЙГ үүгээр дамжуулан илгээж байна.
Ардчилсан улсад олон ургалч үзэл байдаг. Ардчилсан улсын иргэд үзэл бодолтой байдаг. Иргэдээ үзэл бодолтой байлгахын тулд тархи угаалт биш үнэн мэдээллээр хангах ёстой. Тиймээс сэтгүүлч бид асууя. Чөлөөт хэвлэл, иргэний мэдэх эрхийг хангах ардчиллын тулгуураасаа ухрахгүй гэж найдаж байна.
Жич: Иргэн та Ерөнхий сайдаас асуух асуултаа илгээж болно. Мэргэжил нэгт сэтгүүлчид, редакциуд нэгдэж, Ерөнхий сайдаас хамтдаа асуулт асуухыг урьж байна.
Асуулт хүлээн авах хаягууд
Өрөг.мн сайтын редакцийн утас 76002244
Өрөг.мн сайтын е-мэйл хаяг [email protected]–
Өрөг.мн сайтын редакцийн байр: Хан-Уул дүүргийн 15-р хороо Тайжийн 12-р байрны 1 тоот WordMedia ХХК-ийн байрүргийн 15-р
Зариг.мн сайтын редакцийн утас 76009966
Зариг.мн сайтын е-мэйл хаяг [email protected]
Зариг.мн сайтын редакцийн байр: Улаанбаатар, Баянзүрх дүүрэг, Энхтайваны өргөн чөлөө 18А/1 409 тоот