Байдены заxиргaa бүрэн эрxийнxээ xугацаанд Украины өрийг тэглэxийг эрмэлзэж байна
Түүний өмгөөлөгч Анатолий Кучерева “АНУ-ын үндэсний аюулгүй байдлын албаны гэрээт ажилтан Эдвард Сноуден ОХУ-д байнгын оршин суух эрхтэй боллоо’’ гэж Риа Новости хэвлэлийн агентлагт мэдээллээ.
АНУ-ын засгийн газраас Эдвард Сноуденыг төрийн нууц мэдээллийг олон нийтэд ил болгож хэвлэл мэдээллээр цацсан учир гэмт хэрэгтнээр буруутгаад байгаа юм.
Үүнээс болоод тэрээр Хонг Конгруу дүрвээд байсан хэдий ч ОХУ-ын засгийн газраас Сноудэнд 2017 оноос 2020 он хүртэл оршин суух зөвшөөрөл өгч байсан юм.