Н.Номтойбаяр: Ц.Даваасүрэн төсвийн байнгын xорооны дарга xэвээр байвал өөрчлөлт гараxгүй
Сэлэнгэ аймгийн ИТХ-ын анхдугаар хуралдааны үеэр Б. Нарантуяа гэх эмэгтэйг ИТХ-ын даргын албан тушаалд өнөөдөр томиллоо.
Энэ сарын 21-нд Сэлэнгэ аймгийн Монгол Ардын Намын Хорооны VII хуралдаан болсон байна. Энэ үеэр тус аймгийн ИТХ-ын даргад Б.Нарантуяа, Ж.Сайнцог, Ж.Отгонхүү нар нэр дэвшиж өрсөлдсөн юм. Аймгийн намын хорооны хуралд оролцсон гишүүдийн 67 хувь нь Баасансүрэнгийн Нарантуяаг дэмжсэн байна.
Улмаар МАН-ын шинэ бүрэлдэхүүнтэйгээр хуралдах өнөөдрийн аймгийн ИТХ-ын анхдугаар хуралдаанд Б. Нарантуяаг ИТХ-ын даргаар сонгож буй юм.