Н.Номтойбаяр: Ц.Даваасүрэн төсвийн байнгын xорооны дарга xэвээр байвал өөрчлөлт гараxгүй
ХӨСҮТ-ийн Ерөнхий захирал Д.Нямхүү улсын хэмжээнд хийсэн коронавирус илрүүлэх шинжилгээний хариу болон эмчилгээний талаар мэдээлэл өглөө.
Тэрбээр "Сүүлийн хоёр өдөрт дөрвөн лабораторид нийт 1 мянга 53 хүний сорьцод шинжилгээ хийхэд, нэг хүний сорьцоос коронавирус илэрсэн. Халдвар илэрсэн хүн нь аравдугаар сарын 20-ны өдөр Алтанбулаг боомтоор орж ирсэн ачааны машины жолооч 35 настай эрэгтэй. Тухайн иргэнийг хяналтад авч, ХӨСҮТ-д авчран эмчилгээ эхлүүлээд байна.
Монгол Улсад нийт батлагдсан тохиолдол 328 болсноос 312 хүн эдгэрсэн. Эмчилгээнд байгаа 16 хүний биеийн байдлыг үнэлбэл, 12 нь хөнгөн, 4 нь хүндэвтэр байгаа.