Улаанбаатар хотын есөн дүүргийн наймд нь ялсан МАН хотын даргаар Д.Сумъяабазарыг, НИТХ-ын даргаар Ж.Батбаясгаланг болгохоор ДЭМЖЛЭЭ.
Ирэх жилүүдэд манай нийслэлийн гол шийдвэрүүдийг гаргалцаж, хотын удирдлагад хяналт шахалт үзүүлж ажиллах учиртай Ж.Батбаясгалангийн намтрыг уншигч танд хүргэж байна.
Төрсөн он сар өдөр : 1983-07-12
Төгссөн сургууль : 1990 – 1991 Москва хотын 779-р дунд сургууль
1991 -1999 “Эрдмийн ундраа” цогцолбор сургууль
2000 – 2004 “Түшээ” дээд сургууль
2010 оноос МУИС-ийн хууль зүйн сургууль
Боловсрол, мэргэжил, Эрдмийн зэрэг цол : Эрх зүйч, Хууль зүйн магистрант
Ажилласан байдал : 2004.07 – 2006.07 УИХ-ын Тамгын газар
2006.07 – 2008.07 УИХ-ын Тамгын газар УИХ -ын гишүүний бие төлөөлөгч
2008.09 – 2012.09 Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга
2008.09 – 2012.09 Нийслэлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн нарийн бичгийн дарга
2009 – 2012 Монгол Улсын Шүүхийн Сахилгын хорооны гишүүн
2008 – 2012 Монгол Улсын Ерөнхийлөгчийн дэргэдэх Шашны Зөвлөлийн гишүүн
2012 – 2016 Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал дахь МАН-ын бүлгийн ажлын албаны дарга
2016-оноос Нийслэлийн Засаг даргын Ногоон хөгжил, агаарын бохирдлын асуудал хариуцсан орлогч
Гавъяа шагнал : Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын “Хүндэт тэмдэг”, Улаанбаатар хотын “Хүндэт тэмдэг”
Сонгуульт ажил : 2016 онд МАН-аас нэр дэвшиж,Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчөөр сонгогдсон
И-Майл хаяг : [email protected]
Б.Батбаясгалан эхнэр дөрвөн хүүхдийн хамт амьдардаг. МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалангийн хүн гэгддэг юм.