МАН-ын Удирдан зөвлөл Төрийн оронд хуралдаж байна. Удирдах зөвлөл Улаанбаатар хотын захирагч буюу Нийслэлийн Засаг даргаар Д.Сумъяабазарыг, НИТХ-ын даргаар Ж.Батбаясгаланг нэр дэвшүүлснийг 100 хувийн саналаар дэмжив.
Энэ талаар МАН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан “Парламентын сонгуульд ялалт байгуулсан тохиолдолд намын дарга Ерөнхий сайд байна гэсэн заалт байдаг. Энэ зарчим анхан дунд шатруугээ ижил тэгш хэрэгжих ёстой гэж аймгийн дарга, иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга нарыг сонгож байгаа. Хоёрдугаарт тухайн шатандаа сонгуульд ороод амжилт гаргасан намын хороо өөрсдийнхөө саналыг намын удирдах зөвлөлд ирүүлдэг дүрэмтэй. Энэ дүрмийн хүрээнд аймаг нийслэлээс ирсэн саналуудыг хэлэлцэж баталж байгаа” гэсэн юм.