Сэто их гүүрийг барихад арван жил зарцуулжээ

Энэ сарын 21-нд Испани улсад нэг өдрийн дотор 16 мянга 973 халдвар бүртгэгджээ. Улмаар 156 хүн нас барсан тохиолдол гараад байгаа юм.
Испани улсад нэг дүгээр сарын 31-нд коронавирусийн анхны тохиолдол бүртгэгдсэн юм. Одоогийн байдлаар тус улсад нийт нэг сая гаруй халдвар авсан тохиолдол бүртгэгдэж халдварын тоогоор дэлхийд зургаад жагсаад байна.
Сүүлийн үед Европт коронавирусийн халдвар ихсэж байгаатай холбогдуулан Засгийн Газар, Эрүүл Мэндийн байгууллагаас хөл хорио тогтоогоод байгаа аж.