Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын тогтоолоор Хангарьд ордныг нээлттэй дуудлага худалдаагаар хувьчлахаар шийдвэрлэжээ. Үүний дагуу нийслэлийн өмч хувьчлах комиссын хурлаас 2020 оны хоёрдугаар сарын 07-нд нийслэлийн “Хангарьд” ордны дуудлага худалдааг нээлттэй зарлахаар шийдвэрлэж дуудлага худалдааны анхны үнийг 43 тэрбум 423 сая 400 мянган төгрөгөөр тогтоожээ. Үнэ өсгөх шатлал хамгийн доод тал нь 10 сая төгрөг байх гэнэ. Харин 4 тэрбум 342 сая 340 мянган төгрөг хүртэл өсгөх боломжтой юм байна.
Дуудлага худалдаанд оролцох байгууллагууд umchub.gov сайтад хандаж хүсэлт бөглөж дэнчингийн үнийг нийслэлийн төрийн санд тушаах шаардлагатай. Дэнчингийн мөнгийг 43 тэрбумын 10 хувь буюу 4 тэрбум 342 сая 340 мянган төгрөг байхаар тотоожээ. Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулиар гэрээ байгуулснаас хойш 14 хоногийн дотор үлдэгдэл төлбөрөө төлөх юм байна. Хэрэв 14 хоногийн дотор үлдэгдэл төлбөрөө төлөөгүй тохиолдолд дэнчинд төлсөн 4 тэрбум гаруй төгрөгийг улсын орлого болгох хуулийн заалттай гэнэ.
Төр захиргааны байгууллагууд Хан-Уул дүүрэгт баригдаж буй шинэ байрандаа нүүж байгаатай холбоотойгоор Хангарьд ордонг хувьчилж байгаа аж.