Иргэн та үйлчлүүлж байгаа аж ахуйн нэгж байгууллагуудаасаа НӨАТ-ын баримт авч чадаж байна уу?
НӨАТ-ын тухай хууль 2016 оноос хойш хэрэгжиж эхэлсэн ч өнөөдрийг хүртэл бүрэн хэрэгжихгүй байсаар байна. НӨАТ-ын баримт өгөхгүй байгаа байгууллагуудыг хэрхэн шалгадаг, иргэд ямар арга хэмжээ авах талаар бид Хан-Уул дүүргийн татварын хэлтсийн хувь хүний татварын хэтсийн дарга Б.Мөнхбатаас тодрууллаа.
Баримт олгохгүй байгаа албан байгууллага, үйлчилгээний газруудад зөрчлийн тухай хуулиар зөрчил болгон дээр иргэнийг нэг сая, аж ахуйн нэгжийг 15 сая төгрөгөөр торгох хуулийн заалттай. Энэ нь 2020 оноос эхэлж хэрэгжиж эхэлж байгаа. Ялангуяа Нарантуул, Барс баримт өгдөггүй газруудаас манай татварын алба хяналт шалгалт явуулаад тогтмол шаардлага тавьж ажилладаг. Торгох арга хэмжээг хүртэл авч байна. Гэсэн ч НӨАТ-ын баримт өгөхгүй байна гэхээр манай торгуулийн систем хариуцлага тооцож чадахгүй байна гэсэн үг.
Торгуулиа төлөөд ч яваад байхад ашигтай ажлаад байна гэж ярьдаг хүмүүс байдаг. Үүнийг үйлчлүүлж байгаа иргэд л хянах, тогтмол шаардах ёстой.
Одоо харин Татварын алба E-баримт аппликешнийг ашиглаr гомдол хүлээж авдаг болсон. Бүх худалдааны төвүүдээр QR гээд код наачихсан байгаа. Бизнес эрхлэгч баримт өгөхгүй бол та өөрөө QR кодоо уншуулж, баримт үүсгээд авах боломжтой юм.
Та худалдан авалт хийчихээд
- Утасыхаа Е-баримт апп руугаа ороод
- Баримт үүсгэх гэсэн цэс рүү орж 10.000 төгрөгний худалдан авалт хийлээ гээд уншуулахад худалдагч талд тэр нь баталгаажуулагдхаар очих юм.
- Худалдагч тал түүнийг баталгаажуулахгүй бол 72 цагийн дараа татварын албан дээр гомдол болж ирнэ.
Ингэсэн тохиолдолд яах вэ гэхээр гомдол эзэнтэй болно гэсэн үг. Тэр QR кодын ард аль захын аль лангуу хэн гэдэг бизнэс эрхлэгч гэх мэт бүх мэдээлэл нээлттэй болно. Тэгэхээр бид аль болох гомдлыг гар утсаар буюу аппликейшн аваад ажиллабал бодитой юм.
QR кодуудыг үйлчилгээний газруудаар наах ажил үргэлжилж л байна. Зарим газар наагаагүй байгаа. Бид эхний ээлжинд үсчин, гоо сайхан, цайны газар, зургаан нэрийн дэлгүүр, авто засвар, авто худалдаа зэргээр наана.
QR код нааж явж байхад нэг асуудал гарч байгаа нь бидний наасан QR кодыг хуулж аваад байна.
Хуулж авсан тохиолдолд бид эхлээд сануулж байсан, одоо торгуулын арга хэмжээ авна. Зөрчлийн хуулинд эрх бүхий албан тушаалтны хууль бүхий шаардлагыг биелүүлээгүй бол 50.000-500.000 нэгжтэй тэнцэх хэмжээгээр торгоно. Өнөөдрийг хүртэл торгоогүй сануулж явсан.
НӨАТ-ын баримт олгох хэрэгжилтийн хамгийн гол хянагч иргэд юм шүү. Шаардлагаа заавал тавьж байгаарай.