Тик токийн зохиогчид Трампийн эсрэг материалыг маркетингийн компаниас төлбөр авч нийтэлж байгааг BBC -ийн шалгалтаар илэрсэн учраас зарим нэг видео бичлэгүүдийг тик токийн сүлжээнээс хассан байна.
“Big tent” компанийн зохиогчид хүмүүсийг ятгах зорилгоор мөнгө авч, ухуулга хийж, үүндээ реппер Кардиг түүний .В`s WAP дуугаар дамжуулан санал өгөх санааг хүмүүст өгчээ. Эдгээр бичлэгүүдийн зарим нь Трампийг албан тушаалаасаа гадуур санал хураахыг уриалж байгаа гэсэн санаа бүхий агуулгатай байжээ.
Тик токоос улс төрийн холбогдолтой зар суртчилгаануудыг хориглодог ба хүмүүсийг ийм төрлийн (контент) нийтлэл хийхэд нь төлбөр шаарддаг. Тик токоос зарим нэг видеог хассан( устгасан )боловч энэ хэдийнээ хэдэн зуу мянган хүн үзэж маш их хандалт авсан байж. АНУ-ын Худалдааны Комисоос ямар нэгэн төлбөртэй видео бүтээгч нар гарчиг дээрээ үргэлж #ad гэсэн албан ёсны тэмдгийг хэрэглэх ёстойг анхааруулжээ.
Тиктокийн төлөөлөгч мэдэгдэлдээ “Бид Influencer болон контент бүтээгчдийг FTC-ийн удирдамжийг мөрдөж ажилдаг гэж найдаж байна. Эдгээр удирдамж нь төлбөртэй контент бэлтгэж байгаа бол дагах журам юм” гэж хэлжээ.