“Таван богд фүүдс“ ХХК-иас 200 гаруй ажлын байр зарласны дагуу Нийслэлийн Хөдөлмөр эрхлэлтийн газрын Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төвийн Дүнжингарав салбарт “Нээлттэй ажлын байрны өдөрлөг”-ийг энэ сарын 20, 21-нд 9-17 цагт зохион байгуулна.
“Таван богд фүүдс“ ХХК нь хүргэлтийн жолооч, салбарын ажилтан, үйлчлэгчийн ажлын байранд нийт 200 гаруй ажилтан авч, дэлхийн алдарт бренд “KFC” түргэн хоолны ресторанд шаардлагатай хүний нөөцийг бүрдүүлэх юм. Ажил хайгч иргэд өдөрлөгт ирснээр тус компаниас зарласан ажлын байранд бүртгүүлж, ярилцлагад орохоос гадна Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төвд ирүүлсэн 2500 орчим ажлын байрны мэдээлэл авч, хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээнд хамрагдах боломжтой.
Ажлын байранд тавигдах шаардлага:
Салбарын ажилтан
Өглөө, оройн ээлжинд ажиллах боломжтой, 18 нас хүрсэн, тууштай ажиллах хүсэлтэй
Хүргэлтийн жолооч
Жолооны эрхийн оноо 7-с дээш, 2-3 жил хотод машин барьж байсан туршлагатай, өглөө, оройн ээлжинд ажиллах боломжтой
Үйлчлэгч
Өглөө, оройн ээлжинд ажиллах боломжтой, 18 нас хүрсэн, тууштай ажиллах хүсэлтэй иргэн байх юм гэж Нийслэлийн хэвлэл мэдээллийн албанаас мэдээлэв.