Байдены заxиргaa бүрэн эрxийнxээ xугацаанд Украины өрийг тэглэxийг эрмэлзэж байна
Өмнөд Африкийн Эрүүл мэндийн сайд болон түүний эхнэрийн корона вирусын шинжилгээний хариу эерэг буюу вирустэй гэж гарчээ.
Звели Мхизегийн хоолны дуршил буурч , маш их ядарч байсан учраас түүнийг шинжилгээнд хамруулсан байна. Мхизе нь Өмнөд Африкт вирусын халдвар авсан тав дахь сайд юм.
Тэрээр одоогоор эхнэрийн хамт өөрийгөө тусгаарлаж байгаа бөгөөд удахгүй зүгээр болно гэсэн өөдрөг үзэлтэй байгаагаа хэллээ.
Тэрээр иргэддээ коронавирусын эрсдлээс урьдчилан сэргийлэх арга хэмжээг үргэлжлүүлэн авахыг уриалжээ. Тус улс нь Африкт хамгийн их коронавирусын халдвар авсан улс бөгөөд одоогийн байдлаар 700 мянган тохиолдол бүртгэгдээд байгаа юм байна.