Н.Номтойбаяр: Ц.Даваасүрэн төсвийн байнгын xорооны дарга xэвээр байвал өөрчлөлт гараxгүй
ХӨСҮТ, ЗӨСҮТ, Дархан-Уул, Сэлэнгэ аймгийн вирус судлалын лабораторид 689 сорьцод өчигдөр шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй хэмээн ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү мэдээлэв.
Өнөөдрийн байдлаар, Монгол Улсад “COVID-19” халдварын 324 тохиолдол бүртгэгдсэнээс 312 нь эдгэрээд байна. Эдгэрсэн хүмүүсээс хяналтад тав, гэрийн ажиглалтад 10 хүн байгаа бол 297 хүний ажиглалт тандалтын хугацаа дуусжээ.
ХӨСҮТ-д одоогоор коронавируст халдварын улмаас хэвтэн эмчлүүлж буй 12 хүн байгаа юм. Тэднээс есөн хүний биеийн байдал хөнгөн, гурав нь хүндэвтэр байгаа аж.