Монгол Улсын арслан М.Мөнгөн агсаны нэрэмжит xүчит бөxийн барилдаан болно
Монголын Үндэсний бөхийн холбооноос “Богдхан хайрханы хишиг” барилдааныг АПУ компанитай хамтарч зохион байгууллаа.
Барилдаанд улс аймаг сумын цолтой 256 бөх барилдаж Ховд аймгийн Буянт сумын харьяат улсын харцага О.Хангай найм даван түрүүлж, Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын харьяат аймгийн хурц арслан Э.Мөнхбаатар үзүүрлэв.
Бөхийн барилдааны их шөвөгт Архангай аймгийн Цэнхэр сумын харьяат улсын заан М.Бадарч, Ховд аймгийн Зэрэг сумын харьяат улсын харцага Б.Бат-Өлзий нар шалгарсан юм.
Зүүний манлай улсын гарьд Ө.Бат-Орших бөхийн барилдааны зургаагийн даваанд аймгийн хурц арслан Э.Мөнхбаатарт өвдөг шорооджээ.
Дүйз
Тавын даваа
- У.г Ө.Бат-Орших-а.а Н.Өсөхбаяр
- У.з М.Бадарч-у.н Б.Чимэдвандан
- У.х Т.Баасанхүү-у.н Б.Ганхуяг
- У.х Б.Бат-Өлзий-а.а Б.Батдорж
- У.х О.Хангай-у.х Т.Бэгзсүрэн
- У.х Д.Анар-у.х Д.Бат-Эрдэнэ
- У.н Ч.Хөхчирэнгэр-у.н Э.Даш
- У.н Б.Амарзаяа-а.а Э.Мөнхбаатар
Зургаагийн даваа
- У.г Ө.Бат-Орших- а.а Э.Мөнхбаатар
- У.з М.Бадарч- у.х Т.Баасанхүү
- У.х Б.Бат-Өлзий- у.х Д.Бат-Эрдэнэ
- У.х О.Хангай- У.н Ч.Хөхчирэнгэр
Долоогийн даваа
- У.з М.Бадарч- а.а Э.Мөнхбаатар
- У.х Б.Бат-Өлзий- у.х О.Хангай
Наймын даваа
- У.х О.Хангай- а.а Э.Мөнхбаатар