Аймаг, нийслэл, сум, дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын найм дахь удаагийн сонгуулийн үр дүнгийн талаар МАН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан мэдээлэл хийж байна. Тэрбээр Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 45 суудлын 34 буюу 75.5 хувьд ингэхдээ Сүхбаатар дүүргээс бусдад МАН ялалт байгууллаа. Мөн 21 аймгаас 13 аймгийн 185 суманд МАН-аас нэр дэвшигчид ялалт байгууллаа. Найман аймаг, нэг дүүрэг, 140 гаруй сумдын асуудал бий. Итгэлийг нь олж авахын төлөө ажиллана гэлээ.
Энэ үеэр МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан, “ МАН НИТХ-ын 45 суудлын 34 буюу 75.5 хувьд ингэхдээ Сүхбаатар дүүргээс бусдад МАН ялалт байгууллаа. Мөн 21 аймгаас 13 аймгийн 185 суманд МАН-аас нэр дэвшигчид ялалт байгууллаа. Ялагдал хүлээсэн найман аймаг, нэг дүүрэг, 140 гаруй сумдын асуудал бий. Итгэлийг нь олж авахын төлөө ажиллана. МАН иргэдийн итгэлийг бүрэн зүтгэлээр хариулж, чармайн ажиллана. Иргэд сонгогчдын дэмжлэгийг хүлээж чадаагүй 8 аймаг, нэг дүүрэг, 140 гаруй сумд байгаа. Эдгээр сонгогчдын итгэлийг даахын төлөө шинэчлэлт, өөрчлөлтийг хийж ажиллана. Бидэнд улс төр, сандал суудал ярих хугацаа богино. Эрх барих бүтцийг тухайн шатандаа олонх болсон улс төрийн намын байгууллага нь богино хугацаанд зохион байгуулах, түүнийг нь намын удирдлагын зүгээс батлах ажлыг шуурхай хийнэ гэж үзэж байгаа” гэлээ.
Мөн Нийслэлийн МАН-ын хорооны дарга Д.Сумъяабазар, “2020 оны УИХ-ын сонгуулийн дараа УИХ-ын бүтэц, Засгийн газрын бүтцийг шуурхай томилж, төрийн ажлыг шуурхай байлгах үүднээс богино хугацаанд зохион байгуулсан. Ажил хийх нөхцөлөөр бүх шатанд хангаж өгсөн иргэд, сонгогчдодоо талархлаа. МАН-ын мөрийн хөтөлбөр цаашид шат шатандаа хэрэгжих ёстой гэж дэмжсэн та бүхэндээ талархлаа. Дүүрэг, орон нутгийн хэмжээнд дүүргийн 291 суудлаас 200 суудал, нийслэлийн хэмжээнд 45 суудлаас 34-т нь МАН-д итгэл хүлээлгэсэн. Өвөлжилтийн бэлтгэл ажил, дэд бүтэц зэрэг нийслэл шуурхай хийх олон ажил байгаа учраас иргэдийнхээ итгэлийг хариуцлагатайгаар шийдэхийн тулд бид ажилдаа шуурхай орно. Намын ажил бүх шатандаа уялдаатай явах ёстой. Иргэдийнхээ итгэлийг хариуцлагаар хариулна. Ажилдаа шуурхай орж, тулгамдсан асуудлаа шийдэх ёстой. Улаанбаатар хот өөрөө том эдийн засаг. Тиймээс Улаанбаатар хотод шат дараатай эдийн засгийн бодлогыг хэрэгжүүлнэ. УИХ, Засгийн газар, орон нутгийн төвшиндөө бүх бодлого, хөгжлийн хөрөнгө оруулалтууд жигд хүрэх олон асуудал байгааг бид үе шаттай хэрэгжүүлнэ” гэв.