Өнгөрсөн долоо xоногт 92 гал түймрийн дуудлага иржээ
Энэ сарын 15-нд Увс аймгийн Тариалан суманд ажил үүргээ гүйцэтгэж, шаардлага тавьсан цагдаагийн албан хаагчийг зодож танхайрчээ.
Тариалан сумын албан хаагч 37 настай Б нь согтуугаар тээврийн хэрэгсэл барьж, зөрчил гаргасан этгээдэд шаардлага тавьсан байна. Улмаар жолооч цагдаагийн нүүр рүү удаа дараа цохиж, хэвлий рүү нь олон удаа өшиглөжээ.
Тухайн цагдаагийн албан хаагч одоогоор эмнэлэгт эмчилгээ хийлгэж байгаа юм. Харин хэрэг үйлдсэн этгээдийг харьяа цагдаагийн байгууллагад шалгаж байна.