Н.Номтойбаяр: Ц.Даваасүрэн төсвийн байнгын xорооны дарга xэвээр байвал өөрчлөлт гараxгүй
Налайх дүүргийн ИТХ-ын сонгуулийн нэгдүгээр тойрогт дахин сонгууль явуулахаар болжээ. Тус тойрог нь дөрвөн мандаттай бөгөөд хоёр хүний санал тэнцсэн тул дахин санал хураалт явуулах юм.
Тодруулбал, МАН Анхбаяр 1074 санал, АН Т.Мөнхбат 1032 санал, МАН А.Туяабаатар 1014 санал авсан бол МАН Г.Баярсүрэн, АН С.Номин-Эрдэнэ нар 935 хүний саналаар тэнцсэн аж.
Энэ талаар Нийслэлийн сонгуулийн хорооны дарга Ү.Ганболд "Налайх дүүргийн ИТХ-ын сонгуулийн нэгдүгээр тойрогт МАН болон Ардчилсан намаас нэр дэвшигчдийн саналын тоо тэнцсэн тул хуулийн дагуу 10 хоногийн дотор санал хураалтыг дахин явуулна" гэсэн юм.