Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын сонгууль 2020 оны 10 дугаар сарын 15-ны өдөр орон даяар явагдаж байх үед “ТОВЧ.МН” нь “АН-ын нэр дэвшигч М.Тулга мөнгө тарааж байгаад баригдан 50 гаруй сая төгрөг хураалгалаа” гэсэн гарчигтай “Тэрээр сонгогчдын саналыг худалдаж авах зорилгоор хүн бүрт 100 мянган төгрөг тараасан, мөн М.Тулга иргэдийн саналыг худалдаж авах зорилгоор сонгогчдыг дайлж цайлсан гэдэг баригджээ” гэсэн мэдээ, мэдээлэл тараасан нь Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын Сонгуулийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.3-т “… Нэр дэвшигчийн нэр төр, алдар хүндийг гутаан доромжилсон худал мэдээллийг нийтэд дэлгэх, ийм агуулга бүхий хэвлэмэл материалыг нийтэд тараах, эсхүл мэдээллийн хэрэгсэл, цахим орчин дахь олон нийтийн сүлжээгээр тараахыг хориглоно …” гэсэн заалтыг зөрчин нотлох баримтгүй худал мэдээ, мэдээллийг цахим орчинд тараасан байна. Иймд хууль хяналтын байгууллага болон шүүхээс НИТХ-ын сонгуульд нэр дэвшигч М.Тулгыг гэм буруутай эсэх талаар тогтоогоогүй байхад худал мэдээ, мэдээлэл тараасан тул уг мэдээлэлд залруулга, няцаалт нэн даруй хийхийг шаардаж байна. Хэрвээ залруулга, няцаалтыг нэн даруй хийгээгүй тохиолдолд хуулийн байгууллагад хандан гомдол гаргахыг мэдэгдэж байна.
ХЭГ-ЫН ДАРГА Т.НЯМЦЭЦЭГ