Нийслэлийн захирагчийн албанаас БЗД-ийн 26-р хорооны нутаг дэвсгэрт Нийслэл хүрээ өргөн чөлөө,Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн зам , Хүннүгийн гудамжийн богино эргэлтүүдийг хаах шийдвэрийг энэ сарын 10-нд гаргажээ.
Энэ нь Баянмонгол хороолол орчим дахь оршин суугчдын эрх ашигт шууд халдсан, түгжрэл асуудлыг нэмж, бухимдлыг төрүүлсэн оновчгүй шийдвэр хэмээн оршин суугчдаас мэдээллээ.
Тухайлбал, Баянмонгол хорооллын 1800 орчим өрхийн орчин суугчид Тайм тауэр, Санто, Элизабет, Олимп виллаже хотхоны 1700 гаруй өрхийн оршин суугчид богино эргэлтийн замыг хааснаар Home Plaza-гаар тойрч түгжрэлд орж байна.
Оршин суугчдад урьдчилж мэдэгдэлгүй гаргасан энэхүү шийдвэрийг энэ сарын 15-ны дотор шийдэж өгөх тухай шаардлагыг тус хорооны оршин суугчид Нийслэлийн Захирагчийн албаны дарга Т. Гантөмөрт хүргүүлсэн байна.
Иймд оршин суугчдынхаа эрх ашгийг бодолгүй дураараа шийдвэрлэсэн асуудлаа шуурхай шийдэж, иргэдийн амьдралд хүндрэл учруулахгүй байх тал дээр цаашид анхаарч ажиллахыг шаардаж байна.