Н.Номтойбаяр: Ц.Даваасүрэн төсвийн байнгын xорооны дарга xэвээр байвал өөрчлөлт гараxгүй
Өнөөдөр Б.Хурц, Г.Эрдэнэбат нарын есөн хүнд холбогдох хэргийн давж заалдах шатны шүүх хурал болохоор товлогдоод байсан ч өмгөөлөгчийнх нь шүүх хурал давхацсан гэдэг шалтгаанаар хойшлуулжээ.
ТЕГ-ын дарга асан, генерал Б.Хурц, Улсын Ерөнхий прокурорын орлогч асан Г.Эрдэнэбат нарыг төр, нийгмийн нэрт зүтгэлтэн С.Зоригийг хөнөөсөн хэргээр гурван шатны шүүхээс ялын дээд хэмжээ авсан Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг эрүүдэн шүүсэн гэх үндэслэлээр хорих ял оноосон билээ.