Н.Номтойбаяр: Ц.Даваасүрэн төсвийн байнгын xорооны дарга xэвээр байвал өөрчлөлт гараxгүй
Эрүүл мэндийн яамнаас ХӨСҮТ, ЗӨСҮТ, Дархан-Уул аймгийн вирус судлалын лабораторид хийсэн коронавирусийн халдвар илрүүлэх шинжилгээний хариуг зарлалаа.
Улсын хэмжээнд өнөөдөр 707 хүний сорьцод шинжилгээ хийснээс хоёр хүнд коронавирус илэрчээ. Харин нэг хүн эдгэрч дараагийн ажиглалтад шилжсэн байна.
Ингэснээр Монгол Улсад зөөвөрлөгдөн орж ирсэн коронавирусийн халдварын тохиолдлын тоо 320 боллоо. Үүнээс 311 нь эдгэрч, ХӨСҮТ-д одоогоор есөн хүн хэвтэн эмчлүүлж байна.