Н.Номтойбаяр: Ц.Даваасүрэн төсвийн байнгын xорооны дарга xэвээр байвал өөрчлөлт гараxгүй
Улсын хэмжээнд, нийт ажилгүй иргэдийн гурван хүн тутмын нэг нь дээд боловсролтой байна. Энэ талаар Үндэсний Статистикийн хорооны Үндэсний тооцоо, шинжилгээ судалгааны газрын ахлах статистикч Н.Өлзийханд мэдээллээ.
Аймаг нийслэлийн хөдөлмөр эрхлэлтийн байгууллагад энэ оны 9 дүгээр сард дөрвөн мянга 700 иргэн шинээр бүртгүүлж, бүртгэлтэй байсан нэг мянга 400 гаруй иргэн ажилд зуучлагдан оржээ. Мөн гурван мянга 700 иргэн ажил идэвхтэй хайхгүй байгаа шалтгаанаар бүртгэлээс хасагдсан байна.
Шинээр бүртгүүлсэн ажилгүй иргэдийн тоо өмнөх оны мөн үеэс 35 хувиар буурлаа. Нийт ажилгүй иргэдийн 53 хувь нь эмэгтэй бол 1,9 хувь нь хөгжлийн бэрхшээлтэй иргэд юм.