Хятадын 2020 оны хүчтэй, өрсөлдөх чадвар сайтай ахуйн цахилгаан хэрэгсэл үйлдвэрлэгч компаниудын жагсаалтыг харилцаа холбооны “Huawei” корпорац тэргүүлжээ.
“Huawei” компанийн хөрөнгө 1.1 их наяд юань буюу 163.8 тэрбум ам.доллароор үнэлэгдэж байна. Өнгөрсөн оныхтой харьцуулахад энэ үзүүлэлт 100 тэрбум юаниар буурчээ. Энэ нь Америкийн хориг арга хэмжээ авсны улмаас компанид багагүй хүндрэл учирсантай холбоотой юм.
АНУ-ын Худалдааны яам 2019 оны 5 дугаар сарын 17-нд “Huawei” компанийг хар жагсаалтад оруулснаар тус компанийг АНУ-д өндөр технологийн хэрэгсэл худалдан авах боломжийг нь хязгаарлажээ. Энэ оны 8 дугаар сарын 17-нд Америкийн эрх баригчид тус компанийн мөн 38 охин компанийг АНУ-д үйлдвэрлэгдсэн технологи, программ хангамжийг олж авах боломжийг нь хязгаарласан байна.
Энэ талаар “Forbes” сэтгүүлийн Хятад хувилбар болох "Хужунь" сэтгүүл мэдээлжээ.