Н.Номтойбаяр: Ц.Даваасүрэн төсвийн байнгын xорооны дарга xэвээр байвал өөрчлөлт гараxгүй
УОК-ын шийдвэрээр Япон улсаас иргэдээ татан авах тусгай үүргийн онгоц энэ сарын 11-нд Улаанбаатараас Токио руу хөөрлөө. Тус онгоцоор нийт 259 иргэн эх орондоо ирэхээр бүртгүүлжээ.
Тусгай нислэгээр ирсэн иргэдийг “Ворлд Монголиа”, “Корпорайт”, “Винзоу” зочид буудалд тусгаарлана.
УОК-ын шийдвэрээр, энэ сард 11 удаагийн нислэг үйлдэхээр төлөвлөсөн. Тэгвэл өнөөдрийн байдлаар, Казахстан улсаас 160 иргэн, БНСУ-аас тусгай нислэгээр 264 иргэн эх орондоо ирээд байна.
Ташрамд дурдахад дээрх нислэгээр БШУЯ-ны харьяа “Инженер, технологийн дээд боловсрол” төслийн дэмжлэгээр Япон Улсад суралцах болзол хангасан нийт 50 оюутан тус улсыг зорьж байна.