Өнөөдөр Хан-Уул дүүргийн Засаг даргын тамгын газар /ЗДТГ/-аас тус дүүргийн Засаг Дарга болон удирдлагуудыг хэвлэл мэдээллийн хэрэгслээр гүтгэсэн гэж үзээд албан ёсны няцаалт өглөө.
Өчигдөр Нэхүүл хөдөлгөөнөөс Хан Уул Дүүргийн Засаг дарга Ж.Алдаржавхлан болон Б.Цэрэн нартай холбоотой 1 тэрбум төгрөг завшсан, 40 га газрыг албан тушаалаа ашиглаж зарсан байж болзошгүй гэх асуудлаар Нийслэлийн Засаг Даргын тамгын газарт шаардлагыг хүргүүлсэн.
Харин тус дүүргийн ЗДТГ-ын мэдээлснээр, “ХУД нь гадаад арга хэмжээний төлөвлөгөө гаргаж Солонгос, Япон, Болгар зэрэг улсуудтай харилцан туршлага солилцдог. Энэ ажлынхаа хүрээнд албан томилолтоор явсан удирдлагын хүнийг аялал зугаалгад явсан гэх ташаа мэдээллийг хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр цацлаа.
Мөн ХУД-ийн Засаг дарга 40 га газрыг эрх мэдлээ урвуулан ашиглаж хувийн байгууллагуудад зарсан гэх ташаа мэдээлэл байна. Энэхүү 40 га газрыг нийгмийн асуудлыг хангах зорилгоор Засаг Даргын Тамгын Газар эзэмшүүлэх шийдвэр гарсан. Мөн ХУД-ийн удирдлагууд, Тамгын газрын ажилтнууд төсвийн мөнгийг хувьдаа ашиглаагүй” гэв.