
Дэлгэрэнгүйг дээрх видеоноос үзнэ үү
Зүүн гар талаас Г.Гүнжидмаа, Н.Өнөрцэцэг, У.Болортуяа, Ж.Хулан
Коронавирус цар тахал гарснаас хойш Дэлхий дахинд олон зүйлс өөрчлөгдөж буй. Тухайлбал ажлын байрны нөхцөл байдал, худалдаа наймаа, даяарчлал… Харин Монгол улсад коронавирусийг далимдуулж эрх баригч МАН иргэд, сэтгүүлчдийн амыг үдэх хуулиудыг “чимээгүй” баталж, өөрсдийнх нь захиалсан хөгжмийг л тоглох хуулийн нөхцөлийг бүрдүүлчихлээ.
Цар тахлын хууль: “худал мэдээлэл түгээх”-ийг хориглож, “үнэн бодит мэдээлэл”-ийг “баталгаатай эх үүсвэр”-ээс түгээхийг үүрэг болгосон. (14.2-р заалт)
Гамшгаас хамгаалах хууль: сэтгүүл зүйн хэвлэл мэдээлэл болон олон нийтийн мэдээллийн сувгаар “илт худал мэдээлэл” түгээхийг хориглосон (10.4.13)
Эдгээр хуулийг зөрчвөл Эрүүгийн болон Зөрчлийн тухай хуулиар шийтгэл оногдуулна.
Зөрчлийн хууль (5.13-р заалт)
Шийтгэл: хүнийг 500 мянга, хуулийн этгээдийг 5 сая төгрөгөөр торгох
Эрүүгийн хууль 13.14 “Худал мэдээлэл тараах”
Шийтгэл: торгох, нийгэмд тустай хөдөлмөр хийлгэх, зорчих эрхийг хязгаарлах