Өчигдөр Нэхүүл хөдөлгөөнөөс Хан Уул Дүүргийн Засаг дарга Ж.Алдаржавхлан болон Б.Цэрэн нартай холбоотой 1 тэрбум төгрөг завшсан, 40 га газрыг албан тушаалаа ашиглаж зарсан байж болзошгүй гэх асуудлыг хөндөн жагсаал цуглаан зохион байгуулсан. Харин өнөөдөр дээрх асуудлыг хуулийн байгууллагад шалгуулах хүсэлт гаргаж Нийслэлийн Засаг Даргын тамгын газарт шаардлагыг хүргүүллээ.
Энэ талаар Нэхүүл хөдөлгөөний төлөөлөл А. Цэрэнбат, “ХУД-ийн Био кабинетад оршин сууж буй иргэд ундны усаа 2 километрийн цаанаас зөөж, ЕБС нь үйл ажиллагаа хаачихсан иргэдийн амьдрал хүнд байхад дүүргийн Засаг дарга 500 сая төгрөгөөр томилолт нэрийн доор Япон улсад аялж байгаад ирсэн. Мөн ХУД-ийн захиргааны хүмүүсийн дансаар их хэмжээний мөнгөний гүйлгээ хийснийг хууль бус үйлдэл гэж үзэж байна” гэлээ.